Happy Town 1 – 6 давхар, 30 айлын орон сууц Happy Town 1 нь орчин үеийн шийдэл бүхий 6 давхар, 30 айлын орон сууцны төсөл юм. Барилгын ажил 2022 оны 3-р сард эхэлж, чанар стандартын дагуу амжилттай хэрэгжиж 2022 оны 12-р сард ашиглалтад орсон. Тус барилга нь оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс 12 автомашины дулаан гаражтай бөгөөд орчны зохион байгуулалт, амьдрах таатай орчныг бүрдүүлсэн. Happy Town 1 нь айл өрх бүрт тав тухтай, тайван амьдрах орчныг санал болгодог орон сууцны төсөл юм.